Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 5-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 5-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-05-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 5-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр 15.4-17.3 градус дулаан, Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор 15.5-18.5 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Баянтооройд 30, Шаргад 29, Алтайд 28, Бигэр, Жаргаланд 27, Халиун, Дарив, Төгрөг, Хөхморьтод 26, Тайширт 24 градус дулаан, бусад сумуудад 16-23 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -7, Цогтод -6, Есөнбулаг, Тайшир, Тонхил, Дэлгэрт -5, Дарив, Баян-Уул, Чандмань, Бугатад -4 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 23-26 градус дулаан, бусад нутгаар 10-21 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 62, Алтайд 61, Цогтод 58, Хөхморьт, Баян-Уул, Даривт 56, Тонхил, Бигэрт 54, Цээлд 53, Гуулин, Шаргад 52, Есөнбулаг, Бугатад 51, бусад нутгаар 37-46 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур, Гуулинд -12, Цогтод -9, Чандмань, Тонхилд -8, Есөнбулаг, Бугат, Тайширт -6, бусад нутгаар 0-3 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Дэлгэрт 5.8 мм, Эрдэнэд 4.7 мм, Бугатад 1.2 мм, Гуулин, Даривт 1.0 мм, Тайширт 0.9 мм, Чандмань, Тонхилд 0.6 мм, Төгрөгт 0.4 мм, Цогтод 0.2 мм, Есөнбулагт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 21 м/с, Тонхил, Тоорой, Цээл, Хөхморьтод 18 м/с, Цогт, Шарга, Даривт 16 м/с, бусад сумуудад 9-15 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2022 оны 5 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн Есөнбулаг, Бигэр, Гуулин, Төгрөг, Эрдэнэ сумуудад 23.7 хувьд сайн буюу ургалт сайн, 31.6 хувьд дунд буюу ургалт удааширалтай Алтай, Тоорой тосгон, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Халиун, Шарга сумдын нутгаар, 44.7 хувьд буюу ургалт муу Тонхил, Бугат, Хөхморьт, Дарив, Дэлгэр, Цогт, Цээл, Чандмань сумуудад гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /